Saturday, October 2, 2010

mongoloos angliruu orchuulsan orchuulga





Ажлын байр
Материал хүлээн авах хугацаа: 2010 оны 2 дугаар  сарын 10-ны өдрийн 17 цаг
Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор МобиКом корпораци таньд
  • тогтвортой, таатай ажлын байр
  • эрч, хүчтэй эвсэг хамт олон
  • өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
  • өрсөлдөөнт цалин урамшууллын системийг санал болгож байна байна.
НЭГ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Ажилдаа хариуцлагатай, үнэнч, шударга ханддаг
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Шинийг эрэлхийлэгч, санаачлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний бичгийн болон ярианы чадвартай
ХОЁР. АЖЛЫН БАЙР БА ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Бичгийн болон илтгэх ур чадвар сайтай, харилцааны соёлтой
  • Нөхцөл байдлыг задлан шинжилж логик дүгнэлт, шийдвэр гаргах чадвартай
  • Өгөгдөл мэдээлэл боловсруулах, тайлан мэдээлэл бэлтгэх чадвартай
  • Хугацаат ажлыг өндөр ачаалалтай үед зөв хуваарилан ажиллах чадвартай
Реклам сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
  • Түргэн сэтгэлгээтэй
  • Олон талын өргөн мэдлэгтэй
  • Урлагын мэдрэмжтэй (кино, ТВ реклам, дуу хөгжим сонирхдог)
  • График дизайны программын анхан шатны мэдлэгтэй
  • Энэ чиглэлээр болон студид ажилласан туршлагатай бол сайн
Борлуулалтын мэргэжилтэн
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн.
  • Худалдааны чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Бичгийн болон илтгэх ур чадвар сайтай,
  • Харилцааны өндөр соёлтой
  • Нөхцөл байдлыг задлан шинжилж логик дүгнэлт, шийдвэр гаргах чадвар сайтай
ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
  • Анкет (http://anket.mobicom.mn хаягаар орж бөглөнө үү.)
  • Нэг хувь зураг (3х4 хэмжээтэй)
  • Гурван үеийн намтар
  • Их дээд сургуулийн дипломын хуулбар (нотариатоор баталгаажуулсан)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт

No comments:

Post a Comment